Гүйцэтгэгч | Түмэнжаргал |
Удирдагч | |
Сургууль
Мэдээлэл, Холбооны Технологийн Сургууль
|
|
Мэргэжил | D061302 Програм хангамж |
Тэнхим | Компьютерийн ухаан |
Хэл | Монгол |
Зэрэг | Бакaлавр |
Хамгаалсан огноо | 2018 |
1
534
Биткойн гэх ойлголт нь орчин үеийн бидний нийгэмд хэдийнээ бэхжин, валютын талаарх ойлголтыг өөрчилж эхэлсэн. Биткойны амжилтаас улбаалан маш олон криптовалютууд түүний бүтэц дээр тулгуурлан гарч ирсээр байна. Эдгээр биткойны деривативуудыг Алткойнууд гэдэг. Биткойныг төвлөрсөн бус валют байдлаар үүсгэсэн ба гол зорилго нь өөрийн мөнгийг бүрэн хянах удирдах эрх мэдэл өгөх явдал юм. Учир нь гэвэл банкинд байршуулсан мөнгө нь ихэвчлэн бусдад зээл олгоход ашиглагддаг бөгөөд таны мөнгө зөвхөн таны бүрэн удирдлагад байхгүй гэсэн үг. Нарийн харвал банк таны мөнгийг өгнө гэсэн амлалт өгч байгаа хэрэг. Гэсэн хэдий ч криптовалютын үнэ тогтворгүй байнга хэлбэлзэж, хэрэглэгчдийн тоо тогтворгүй байгаа учраас эрсдэлтэй хөрөнгө оруулалт гэж үзэж байна.