ХЭРЭГЛЭГЧТЭЙ ХАРИЛЦАХ МЕНЕЖМЕНТИЙН СИСТЕМ
Customer relationship management SYSTEM
Customer relationship management SYSTEM
| Гүйцэтгэгч | Адъяасүрэн |
| Удирдагч | |
|
Сургууль
Мэдээлэл, Холбооны Технологийн Сургууль
|
|
| Мэргэжил | D480200 Компьютерийн програм хангамж |
| Тэнхим | Компьютерийн ухаан |
| Хэл | Монгол |
| Зэрэг | Бакaлавр |
| Иргэншил | Монгол |
| Хамгаалсан огноо | 2014 |
1
41
Байгууллагын бүтээгдэхүүн үйлчилгээний маркетингийн үйл ажиллагаа, харилцагчтай зохион байгуулах арга хэмжээ, хэрэглэгчид зориулсан хөнгөлөлт урамшуулал, уулзалт зөвөлгөөний талаарх дэлгэрэнгүй бүртгэл хөтлөх.
Хэрэглэгчтэй харилцах менежментийн системийн практик ач холбогдол:
Хэрэглэгчдэд чанартай бүтээгдэхүүн үйлчилгээ нийлүүлэх, тэдний сэтгэл ханамжтай байдлыг бүрдүүлэх нь бизнесийн хэвийн үйл ажиллагаа явуулах гол хөшүүрэг болж өгдөг. Иймээс харилцагчийн удирдлагыг хэрэгжүүлснээр одоо байгаа хэрэглэгч, харилцагчийн тоог хэвээр хадгалах, боломжит шинэ хэрэглэгчидтэй харьцах байгууллагын бүх харилцааг удирдан зохион байгуулдаг маш өргөн хүрээтэй боломжуудыг олгоно.
Хэрэглэгчтэй харилцах менежментийн системийн шинэлэг тал:
Бизнесийн түнш, хамтрагчаа нэг удаагийн харилцаагаар тооцох нь өөрөө эргээд тухайн харилцагчтай хамтарч ажилласан хэмжээний мэдээлэл цаг хугацааг дахин зарцуулах хор уршгийг ардаа дагуулж байдаг. Манай системийн гол давуу тал нь харилцагчийн лавлах дэлгэрэнгүй мэдээлэл болон өмнөх харилцааны түүхийг хадгалснаар харилцагч сонгон шалгаруулах, тухайн харилцагчтай хамтран ажиллах давуу тал, онцлогийг улам бүр баяжуулан мэдээллийн сан үүсгэх зорилготой томоохон үнэ цэнэ бүхий бүртгэлийн хэсэг болно.
Хэрэглэгчтэй харилцах менежментийн системийн судлагдсан байдал:
Энэхүү системийг монголд Интерактив Би Ай компаниаас Харилцагчын удирдлагын систем, ITZone байгууллагын нөөц төлөвлөлтийн систем болох GreenERP төслийн хүрээнд Харилцагчтай түншлэх системийг эдгээр байгууллагууд өөр өөрсдийн онцлог шинж чанараар хөгжүүлж байгаа.