Мэдээлэл нууцлах аргуудын харьцуулсан судлагаа
Comparative data masking methods study
Comparative data masking methods study
| Гүйцэтгэгч | Амарзаяа |
| Удирдагч | |
|
Сургууль
Мэдээлэл, Холбооны Технологийн Сургууль
|
|
| Мэргэжил | D524300 Мэдээллийн технологи |
| Тэнхим | Компьютерийн ухаан |
| Хэл | Монгол |
| Зэрэг | Бакaлавр |
| Иргэншил | Монгол |
| Хамгаалсан огноо | 2009 |
1
39
Мэдээлэл буюу латины “information” гэдэг үг хэллэг нь хүн төрөлхтөн анх хэл яриатай болсон цагаас гарч ирсэн ойлголт юм. Бидний эргэн тойронд байгаа бүх зүйлс, тэдгээрийн шинж чанар, үзэгдэл, үйл явцыг илэрхийлсэн зүйлийг мэдээлэл гэж тодорхойлдог. Хүний гадаад орчноос тусгагдаж мэдрэгдэж байгаа аливаа зүйл нь мэдээлэл болно. Тэрхүү мэдээллийг хүний хэл яриа, дохио зангаа, дуу авиа, зураг дүрслэлээр дүрслэн тодорхойлж болно. Зураг дүрс, дуу авиа, хөгжим, бичиг, тоо,үйл явдал, үзэгдэл, шинж чанар, хэмжээ хэлбэр гээд бүгд мэдээллийн дүрслэл юм.Гэтэл зарим ном товхимолд мэдээлэл нь өгөгдөл ба түүнийг хувиргах арга хоёрын харилцан үйлчлэлийн үр дүн гэж тодорхойлсон байна.
Хүн төрөлхтний хөгжлийн шинэ түүхийн дунд үе буюу XVIII зууны эхэн үеэс мэдээллийн үнэ цэнийг хүмүүс ухамсарлан энэ нь нийгмийг хөгжүүлэх нэгэн гол хөшүүрэг мөн гэдгийг хүлээн зөвшөөрч XIXзууны эхэн үеэс мэдээллийн үнэ цэнийг эрх зүйн аргаар хамгаалах болсон ба хууль тогтоомжуудад уг асуудлыг зохих аргаар тусгаж эхэлсэн байна.Ийнхүү мэдээллийн объект түүний хамрах хүрээг эрх зүйн шалгуураар тогтоон мөрдөх болсноос үүдэн, түүний аюулгүй байдлын хэмжүүр аяндаа бий болж, нийгмийн болон олон улсын харилцаанд хамаарах бодит зүйл болон хөгжжээ.Мэдээллийн аюулгүй байдал нэг талаас үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой гарч ирсэн бөгөөд тодорхой шалгуур түвшинд илэрч гарсан байдаг. Мэдээллийг халдашгүй гэдэг утгаар нь авч үзэх нь хууль зүйн талаасаа илүү тохиромжтой юм.Учир нь мэдээлэл бол аюулгүй байдлын хэмжигдэхүүн төдийгүй түүний үнэн зөв байхын баталгаа болдог.