МОНЦАМЭ агентлагийн мэдээ мэдээллийн нэгдсэн систем зохиох төсөл
News Agency news integrated information systems design project
News Agency news integrated information systems design project
| Гүйцэтгэгч | Ариун |
| Удирдагч | |
|
Сургууль
Мэдээлэл, Холбооны Технологийн Сургууль
|
|
| Мэргэжил | D524300 Мэдээллийн технологи |
| Тэнхим | Компьютерийн ухаан |
| Хэл | Монгол |
| Зэрэг | Бакaлавр |
| Иргэншил | Монгол |
| Хамгаалсан огноо | 2008 |
4
612
Мэдээ мэдээллийг үнэн зөвөөр цаг алдалгүй түргэн шуурхай түгээх үүрэг хүлээсэн монголын анхдагч мэдээ мэдээллийн нэгдсэн редакц болох МОНЦАМЭ агентлагийн хувьд мэдээллийн нэгдсэн системтэй болох асуудал их чухал байгаа юм. Сурвалжлагч, редактор, мэдээний редакц болон гадаадын агентлаг хоорондын мэдээлэл түгээх, цуглуулах ажил удаашралтай явагдаж байгаа ба үүнийг шийдэхийн тулд МОНЦАМЭ агентлагийн мэдээ мэдээллийн нэгдсэн систем зохиох төсөл ажлыг эхлүүлсэн билээ.
Энэхүү дипломын ажил маань хэрэглэгч талын программ хангамжийг боловсруулан, хот болон хөдөөгийн сурвалжлагч нар төвтэйгээ байнгын харилцаатай байж, мэдээллийг цаг тухайд нь түгээх боломжоор хангах зорилготой хийгдэж байгаа бөгөөд үүний дүнд уг агентлагийн мэдээ мэдээний нэгдсэн систем бий болох юм.
Төсөл ажлыхаа хүрээнд юуны түрүүн Монгол орны мэдээлэл холбооны сүлжээний өнөөгийн байдалд судалгаа хийсэн бөгөөд одоо ашиглагдаж буй интернет болон өгөгдлийн сүлжээний харьцуулалтыг гаргалаа. МОНЦАМЭ агентлагийн одоогийн байдал, төсөлд тавигдах шаардлагууд, хэрэгжих орчин, технологиудыг дараагийн бүлэгтээ оруулсан бөгөөд үндсэн программын тухай сүүлийн хэсэгт дэлгэрэнгүй тайлбарласан байгаа.