Системийн тухай
“Оюутны төгсөлтийн ажил, диссертацийн нэгдсэн сан” хэмээх энэхүү нээлттэй портал системийг ШУТИС –ийн Мэдээлэл, Холбооны Технологийн Сургуулийн Компьютерийн ухааны салбарын багш нарын баг Азийн Хөгжлийн Банкны хөнгөлөлттэй зээлээр Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны яаман дээр хэрэгжиж байгаа “Дээд боловсролын шинэчлэл” төслийн хүрээнд бүтээв.
Төслийн зорилго
Энэхүү төслийн зорилго нь их, дээд сургуулийн бакалавр, магистр, докторын сургалтанд суралцагч оюутны төгсөлтийн ажлын бүрэн эхийн нээлттэй, ангилагдсан, сэдэвчилсэн хайлттай, хуулалтын зэргийг тогтоох хэрэгсэлтэй, чөлөөт Вэб хандалттай, ширээний болон мобайл төхөөрөмжийг дэмждэг санг байгуулж, Интернетээр дамжуулан хэрэглэгчдэд хүргэх, сургалтын агуулга, чанар, хүртээмжийг дээшлүүлэх явдал юм. Систем нь дараах фунционал шинжийг хангахаар бүтээгдсэн. Үүнд:
- Дээд боловсролын бүх байгууллагыг хамрах,
- Бакалавр, магистр, докторын түвшний ажлуудыг хамрах,
- Төгсөлтийн ажлыг бүрэн эхээр үзэх,
- Түлхүүр үг болон агуулгаар хайх,
- Ажлуудыг сургууль, мэргэжил, боловсролын түвшин, хамгаалсан огноогоор ангилж хадгалах,
- Сүүлд нэмэгдсэн ажил өмнөх ажлуудаас хир их хуулсан болохыг үнэлэх,
- Нээлттэй сангийн баяжилт, ашиглалтаар статистик мэдээлэл гаргах,
- Бүртгэлтэй хэрэглэгч сонирхож буй ажлын чиглэлээ бүртгүүлэх, ажлын талаар өөрийн санаагаа илэрхийлэх зэрэг давуу эрх эдлэх.
Төслийн удирдагч
- Алтангэрэлийн Эрдэнэбаатар ШУТИС-МХТС –ийн Компьютерийн ухааны салбарын эрхлэгч, Профессор, PhD Утас: 99119943, е-Мэйл: erka@must.edu.mn
Төслийн гишүүд
- Салбарын профессор: Дэд проф., PhD. Б.Батзолбоо,
- Салбарын дэд профессор: PhD. А.Хүдэр,
- Салбарын багш: Маг. Ж.Золжаргал,
- Салбарын багш: Маг. Б.Сод-Од,
- Салбарын багш: Маг. Г.Цэнд-Аюуш,
- Судлаач оюутан Д.Сүх-Очир,
- Судлаач оюутан Б.Мөнхбаатар.